Оюутан залуучуудад
  • Ерөнхий англи хэлний анхан шатны сургалт: Өөрийн бодол санаагаа англи хэлээр яриа болон бичгийн хэлбэрээр илэрхийлэх суурь чадварыг эзэмшинэ. Энгийн түгээмэл сэдвүүдийн дагуу ярих чадварыг эзэмшинэ 500 үгийн сантай болно.
  • Ерөнхий англи хэлний дундаас доогуур шат: Энэ шат суурьтай анхан буюу дунд шатны мэдлэг хангалтгүй суралцагчдад хамаардаг. Уншсан зүйлээ ойлгож харилцан ярих чадвартай болно. Дүрмийн суурь мэдлэгүүдийг ашиглан энгийн өгүүлбэрүүдээр богино захиа, эссэ бичиж сурна. Хамгийн багадаа 1000 шинэ үгийн сантай болно.
  • Ерөнхий англи хэлний дунд шат: Өгөгдсөн сэдэвийн дагуу бодол санаагаа үзсэн дүрмийн дагуу зөв ярьж бичиж сурна. Сонсголын чадварт зайлшгүй шаардлагатай суурь мэдлэгийг ойлгоно. Хамгийн багадаа 2000 шинэ үгийн сантай болно.
  • Ерөнхий англи хэлний ахисан шат: Чөлөөтэй ном, сонин уншиж ойлгоно. Бодол санаагаа яриа болон бичгийн хэлбэрээр чөлөөтэй илэрхийлдэг болно. Судалгааны ажил хийх, илтгэл тавих чадварыг онолын түвшинд эзэмшинэ.
  • Гүнзгий, бэлтгэл: IELTS болон IBT TOEFL Англи хэлээр лекц семинарыг 80-90 хувь сонсож ойлгох чадвартай, TOEFL ийн 3000 үгийн нөөцтэй, эссэ бичиж сурна.
  • Foundation Course: Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуульд суралцахад шаардлага хангахуйц мэдлэгийг эзэмших ба РВТ болон IBT-ийн шалгалт өгөхөд бүрэн бэлтгэгдэнэ. Мөн тэтгэлэгтэйгээр гадаадад суралцах боломжийг бүрдүүлж өгнө. Үүнд бүтэн жилийн, хагас жилийн, улиралын курсууд багтана.
Хүүхдүүдэд
  • Анхан шатны англи хэл Хүүхдэд англи хэлээр уншиж ойр зуурын хэрэглэгдэх үгийн сантай, өөрийгөө танилцуулах чадвартай болно.
  • Дунд шатны англи хэл: Хүүхэд англи хэл дээр ном уншиж ойлгох, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг болно.
Захиалгат
  • Ганцаарчилсан сургалт: Хувь хүний онцлог болон хүсэл шаардлагад нийцүүлэн тусгай хөтөлбөрөөр сургалтыг явуулна.
  • Байгууллагын англи хэл: Тухайн байгууллагын захиалгад нийцүүлэн, тэдний онцлогийг тусгасан тусгай хөтөлбөрийг боловсруулж сургалтыг зохион явуулна.