Сурагч солилцоо

Энэхүү хөтөлбөр нь ахлах ангийн сурагчид гадаад улс оронд шинэ сонин зүйлээр дүүрэн дунд сургуулийн амьдралыг гадаад зочин айлд амьдрах туршлагаар баяжуулсан соёлын солилцооны сонирхолтой хөтөлбөр юм. Манай Агентлаг нь Сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэлээд олон жилийн туршлагатай болж олон ч хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл болсон алс холын Америкт, арлын Японд, хөгшин Европын Герман улсад суралцуулж, олон сайхан найз нөхөдтөй танилцулж, хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэл мөрөөдлийн биелүүлж байгаадаа бид их бахархдаг юм.

Сурагч солилцооны хөтөлбөр нь тухайн улсын засгийн газрын ивээлд байдаг хөтөлбөр тул манай агентлаг нь АНУ, Герман, Япон болон бусад орнуудын шалгагдсан баталгаатай найдвартай Агентлагуудтай харицаж ажилладаг болно. Сурагч солилцооны хөтөлбөрт оролцсоноор гадаад хэлийг тухайн орчинд нь сургуульд суралцах нь тухайн гадаад хэлийг эх хэл мэт эзэмших хамгийн үр дүнтэй арга юм. Ихэнх сурагчид нь Гимнази эсвэл ерөнхий боловсролын дунд сургуульд суралцдаг. Сурагчид заавал суух болон нэмэлт хичээлүүд бүхий тогтсон хичээлийн хуваарийн дагуу суралцах ба өмнө суралцсан түвшин, чадварын дагуу анги дэвшин суралцана. Сурагчид нь Америк, Герман, Япон зочин айлдаа гэр бүлийн нэгэн гишүүний адил амьдарч, гэр бүлийн ажилд туслахад бэлэн байх хэрэгтэй.Хөтөлбөрт хамрагдах хугацаандаа сурагч нэг ба түүнээс дээш зочин айлд амьдрах боломжтой юм.

Work and travel

Хөтөлбөрүүдийн гол зорилго нь гадны оюутнуудад өдөр тутмын хэвшмэл хэв жаягаасаа салж, зуны амралтаараа Америк нийгмийн нэг хэсэг болсноор хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхийн сацуу мөнгө хуримтлуулах, түүнчлэн Америкын ажил олгогч байгууллагуудад залуу, шинэлэг боловсон хүчний сэлгээ хийснээр ажлын бүтээмжээ дээшлүүлэх боломжийг олгодогоороо өнөөгийн даяарчлагдсан нийгэмд ажил олгогчид ч мөн оюутанд ч хамгийн ач холбогдолтой хөтөлбөр юм.

Манай улсаас уг хөтөлбөрт хамрагдах оюутны тоо жил тутам өсөж, манай оюутнууд зуны амралтаа үр өгөөжтэй өнгөрүүлэх боллоо.