485 АНГИЛАЛЫН ВИЗНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
485 АНГИЛАЛЫН ВИЗНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
2023.04.08

Хэрэв тухайн оюутан Австрали улсад суралцаж төгсөөд дараа нь тэнд үлдэж ажлын туршлага хуримтлуулахыг хусч байвал богино хугацаанд ажиллах амьдрах эрхийг олгодог 485 ангилалын виз авахаар хандах боломжтой юм.

Энэхүү виз нь тухайн оюутны Австрали улсад суралцаж эзэмшсэн боловсролын байдлаас хамааран 4 хүртэл жил Австрали улсад оршин суух боломжийг өгдөг. Энэхүү виз 2 төрөл байдаг.

  • Тухайн гадаадын оюутан нь мэргэшсэн болон мэргэжлийн чадвартай ажил мэргэжлийн SOL листийн шаардлагатай уялдаа бүхий мэргэжлийн боловсрол эзэмшсэн байх.
  • Тухайн гадаадын оюутан нь Австрали улсын аль нэгэн боловсролын байгууллагыг бакалавр, мастер болон доктор зэргийн боловсрол эзэмшин төгссөн байх ба үүнд суралцсан мэргэжлийн салбар хамаарахгүй.

Тухайн хүн энэхүү визийг эзэмшснээрээ ямар төрлийн ажил хийж болох вэ?  

Энэхүү виз нь тухайн хүнийг хийж болох ажлын төрөлд болон өдрийн ажлын цагт  ямар нэгэн хязгаар тавьдаггүй.

Тухайн хүн ажил олгогч олж түүгээрээ дамжуулан энэхүү визаг спонсорлуулан авч болох уу?

Энэхүү визийг ажил олгогч болон спонсороор дамжуулан олж авах шаардлагагүй. Гэсэн хэдий ч энэхүү 485 ангилалын визийг эзэмшин Австрали улсад байхдаа ажиллахыг хүсч байвал ажил эрхлэх үгүй нь тухайн хүний өөрийн хариуцлага байна.

Энэхүү визанд тавигдах шаардлага;

  • Энэхүү визийг авахаар хандаж байх үедээ тухайн хүн Австрали улсад байх шаардлагатай.
  • 50 доош настай байх
  • Хүчинтэй виз эзэмшиж байх
  • Сүүлийн 6 сарын хугацаанд, хүлээн зөвшөөрөгдөх эрх бүхий оюутны виз эзэмшсэн буюу эзэмшиж байх
  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэйг нотлох гэрчилгээ
  • Эрүүл мэндийн дэвтэр, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх
  • Тухайн газрын эрүүл мэндийн шаардлага хангасан даатгал энэ нь виз мэдүүлж байх хугацаанд болон энэхүү визийг эзэмшин Австрали улсад байх үед шаардагдана.
  • Австрали улсын цагдаагийн газрын бичиг шаардлагатай.

Мэргэжлийн ур чадвартай төгсөгчдөд тавигдах шаардлагууд;

  • SOL листед байх мэргэшсэн ур чадвартай хүмүүст тавигдах шаардлагад нийцсэн ажилд хандах,
  • Тухайн сонирхож буй ажлын байранд тавигдах ур чадварын үнэлгээ хийлгэхээр хандсан байх,
  • Сүүлийн 6 сард Австрали улсын оюутны визний шаардлагыг хангасан байх, эдгээр бакалавр, мастер, докторын боловсролын зэргийн аль нэг нь одоогийн хандаж буй ажлын байртай ойр холбоо бүхий байх шаардлагатай.

Мэргэжлийн зэрэгтэй төгсөгчдөд тавигдах нэмэлт шаардлагууд;

Энэхүү визэнд хандаж байх үедээ тухайн хүн

  • 2011 оны 11 сарын 5 наас хойших оюутны виз мэдүүлсэн оюутан болон эсвэл одоогоор сурах визаны хүсэлт гаргасан байгаа, эсвэл одоогоор оюутны визээ эзэмшиж байгаа хүн байх шаардлагатай.
  • Сүүлийн 6 сард Австрали улсын бакалавр, мастер болон доктор зэргийн сургалт явуулдаг эрх бүхий боловсролын байгууллагыг төгссөн,  визний шаардлагыг хангасан байх.

Application дараах материалуудыг хавсаргана.

  • Immigration web sited байрлах бүрдүүлэх баримт бичгийг өөрийн визний өргөдлийн хамт хавсаргана.
  • gov.au/visa/pages/checklists/485.aspx хаягаар орж шаардлагатай мэдээллийг авах

Визаны өргөдөлд хариу ирэх хугацаа

Таны визний материал аль болох хурдан  хугацаанд шийдвэрлэгдэх ба онлайнаар дамжуулан өргөдлөө гаргаж эхэлж  байгаа бол бүхий л шаардагдсан материалыг хавсаргана. Оюутны визний өргөдлөө гаргахдаа анхнаасаа эрүүл мэндийн шинжилгээний бичиг, цагдаагийн газрын тодорхойлолт, Англи хэлний оноог харуулахуйц баримт бичиг, хэрэв шаардлагатай бол тухайн хүний чадварыг харуулахуйц материалуудаа хамт илгээвэл визний хариу гарах процессэд тусалдаг.

Энэхүү визийг авсны дараа хэр удаан хугацаанд Австралид байж болох вэ?

  • Immigration web sited байрлах бүрдүүлэх баримт бичгийг өөрийн визний өргөдөлд хавсаргана.
  • gov.au/visa/pages/checklists/485.aspx хаягаар орж шаардлагатай мэдээллийг авах
Ажлын ур чадвар бүхий мэргэшсэн зэргийн төгсөгч   18 сар
 

 

Мэргэжлийн зэргийн төгсөгч

Бакалаврын зэрэг

 

Бакалаврын зэрэг (4 жилээр төгссөн )

Мастерын зэрэг (курсын ажил болон судалгаа)

Мастерын зэрэг (хугацаа сунгагдсан)

2 жил
Судалгааны зэргийн мастер 3 жил
Докторын зэрэг 4 жил

 

Нэмэлт мэдээлэл:  

Нэмэлт мэдээллийг www.immi.gov.au/Visas/Pages/485  сайтаас авна уу.