АВСТРАЛИ УЛСАД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ ОЮУТНЫ ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД ТАВИГДАХ САНХҮҮГИЙН ШААРДЛАГУУД
2023.04.08АВСТРАЛИ УЛСАД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ ОЮУТНЫ ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД ТАВИГДАХ САНХҮҮГИЙН ШААРДЛАГУУД
Оюутны виз мэдүүлэхэд тавигдах санхүүгийн шаардлагууд
- Оюутны виз – Санхүүгийн батлан даагч:
Хууль ёсны батлан даагч гэдэгт доорхи хүмүүсийг багтааж ойлгоно:
- Виз мэдүүлэгч өөрөө
- Виз мэдүүлэгчийн эхнэр\нөхөр\
- Эцэг эх
- Өвөө, эмээ
- Төрсөн ах, эгч, дүү
- Австралийн иргэншилтэй, тус улсад оршин суугч авга, нагац нар байж болно.
Мөн түүнчлэн оюутныг батлан даах данс нь хэд хэдэн хүний данс байж болох бөгөөд энэ тохиолдолд эдгээр дансны үлдэгдлийн нийлбэр нь шаардлагатай хэмжээг хангахуйц байх ёстой. Жишээлбэл та 35 мянган долларын санхүүгийн баталгаа харуулах шаардлагатай бол үүний 10000 доллар нь таны өөрийн дансанд 3 сар байршсан, таны төрсөн аавын дансанд 21000 доллар мөн 3 сар байршсан, төрсөн ахын тань дансанд 4000 доллар 3 сар байршсан байвал эдгээрийн нийлбэр нь таны санхүүгийн баталгааг хангаж чадах юм. Гэхдээ ингэсэн тохиолдолд батлан дааж байгаа гэр бүлийн гишүүд тань орлогын эх үүсвэр, батлан даагчийн хууль ёсны мэдэгдэл болон төрөл садангийн баталгаагаа харуулах ёстой.
- Санхүүгийн баталгаа:
Виз мэдүүлэгч нь Австрали улсад байх эхний 12 сарын хугацаанд өөрийн аялалын зардал, сургалтын төлбөр болон амьжиргааны зардлаа төлөхүйц хэмжээний мөнгөтэй байх ёстой бөгөөд түүнийгээ батлаж нотлох ёстой юм.
Ингэхдээ:
Өөрийн эсвэл батлан даагчийн хадгаламжийн данс
Хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллагаас авсан зээл
Засгийн газрын зээл гэх мэт нотолгоог үзүүлнэ.
Бэлэн мөнгөөнөөс бусад хэлбэрийн тухайлбал үл хөдлөх хөрөнгө, хувьцаа зэрэг нь орлогын баталгаа болохгүй боловч зээл авахад барьцаа хэлбэрээр хэрэглэсэн байж болно.
Мөн виз мэдүүлэгчийг дагалдан явж буй гэр бүлийн гишүүдийн аялалын болон амжиргааны зардал, сураглтын төлбөр зэргийг төлөх санхүүгийн баталгаа хэрэгтэй.
Таны визны материалыг хариуцаж буй элчин сайдын яамны ажилтан санхүүгийн баталгаа болон орлого нотлохтой холбоотой шаардлагатай нэмэлт бичиг баримт шаардаж болно.
Виз мэдүүлэгч болон батлан даагчийн ураг төрлийн харилцаа чухал байдаг.
Та санхүүгийн баталгааг харуулахдаа заавал 3 сар хүртэл хугацаанд хадгалсан байх шаардлагагүй боловч таны санхүүгийн бүрдүүлэлт учир шалтгааны хувьд зүй тогтолтой байх хэрэгтэй. Жишээлбэл танд 6 сарын хугацаанд хадгалсан 4000 доллар байсан багаад гэнэт 30000 доллар таны дансанд орсон бол шаардлага хангахгүй байна гэж үзэх бөгөөд та тухайн орлогоо дор хаяж 3 сар хадгалсан байх ёстой. Харин таны дансанд 25000 доллар 4-5 сарын турш хадгалагдсан бол үлдсэн 10000 доллараа нэмээд заавал 3 сар хүртэл хадгалахгүй байж болох юм. Энэ тохиолдолд та 10000 долларыг хаанаас олсон бэ гэдгээ батлах шаардлагатай байдаг.
Хэрэв та эсвэл таны батлан даагч сард 200 долларын орлоготой бол дээрхи их хэмжээний мөнгийг хаанаас олсноо заавал батлах ёстой бөгөөд хэрэв баталгаа байхгүй бол шаардлага хангахгүй гэж үзнэ.