АВСТРАЛИД СУРАХЫН ХАЖУУГААР АЖИЛЛАЖ БОЛНО
2023.04.08Австралид суралцагч гадаадын оюутан ажиллах эрх хүссэн өргөдөл гаргаж, ажиллах эрх авч болдог. Ажиллах эрх олгогдсон үед хичээлийн үеэр долоо хоногт 20 хvртэл цагаар, сургуулийн амралтын үеэр бүтэн цагаар ажиллах эрхтэй. Гэр бүлийн бусад гишүүд мөн оюутны хичээлийн үеэр 20 хүртэлх цаг, бусад үед цагийн хязгаарлалтгүй ажиллаж болно. Харин магистр ба докторын сургалтад суралцахаар 574 дэд ангиллын визтэй оюутнуудын гэр бүлийн гишүүд цагийн хязгаарлалтгүй ажиллах зөвшөөрөлтэй. Ажиллах зөвшөөрлийг Австралид хүрэлцэн ирээд сургалтаа эхэлсний дараа өргөдөл гаргаад авч болдог.
Австралид ажил хийж олсон мөнгөөрөө сургалтын болон амьжиргааны зардлаа бүрэн нөхөхөөр тооцох албагүй. Амьдрах зардалаа олох зэрэг нь хувь хүмүүсийн цагаа зөв зохицуулах чадвар, ажиллах чадвар зэргээс хамаарч өөр өөр байдаг. Олонхи оюутан өөрсдийн суралцаж буй чиглэлтэй ойролцоо ажил хийдэг. Зарим сургалтын төвөөс ажил хайх үйлчилгээ үзүүлдэг. Австралид ажил хийх гэж буй хүмүүс Австралийн татварын дугаартай байх ёстой.
Амьдрах байр ба өртөг
Оюутнаар ирэх хүмүүсийн санхүүгийн чадвараас хамаарч ердийн хаус, бусад хүмүүстэй хувааж түрээслэх байрууд, нийтийн байр, гадаадын оюутнуудын дотуур байр, Австрали айл гэх мэт олон сонголтууд бий. Голдуу вэб хуудас, сургуулиуд болон нийтээр цугладаг газар дахь зарлалын самбар, хагас сайн өдрийн сонин зэргээс байраа олно.
*Нийтийн байр – долоо хоногт 70-150 австрали доллар. Тусдаа өрөөнд байрлаж, нийтийн эзэмшлийн гал тогоо болон ариун цэврийн өрөөг хэрэглэнэ.
*Австрали айл – долоо хоногт 170-250 австрали доллар. Энэ нь Австраличуудын амьдралын хэв маягтай суралцах, дасахад маш дөхөмтэй, англи хэл сурахад хэрэгтэй гэдэг боловч үүнийг үр дүнгүй бөгөөд үнэ ихтэй сонголт гэж үздэг цөөнгүй монголчууд бас байдаг. Насанд хүрээгүй хүүхдээ ахлах сургуульд явуулж буй хүмүүст хүүхдээ хянах айлтай болгох давуу талтай байж болно.
*Гэр бүлээрээ тусдаа айл болж байр хөлслөн суух – долоо хоногт 70-280 австрали доллар.
Түрээсийн байр нь тавилгатай ба тавилгагүй байж болно. Хөлслөгч ландлорд буюу агентад 4 долоо хоногийн бонд буюу барьцаа өгч байж байранд нь орох ба ноцтой эвдрэл, асуудал байхгүй бол байрнаас гарахдаа барьцаа мөнгөө бүгдийг буцаан авч болно. Adelaide-д $140+, Sydney $250+
*Оюутны дотуур байранд амьдарч болно – долоо хоногт A$150+ . Монгол дахь дотуур байраас нэлээд өөр ойлголт бөгөөд утас, интернет, усан сан, спорт зал гэх мэт бүх төрлийн тоног төхөөрөмжтэй, хангамж сайтай, сургуульдаа ойр боловч үнэ ихтэй сонголт юм.