АВСТРАЛИЙН ЗОЧЛОХ ВИЗНИЙ /АНГИЛАЛ 600/ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
2023.04.08Австралийн Зочлох Визний /Ангилал 600/ Бүрдүүлэх Материалын жагсаалт
Хувийн бичиг баримтууд
-Хүчинтэй гадаад паспорт /Эх хувь/
-Гадаад паспортын зурагтай болон мэдээлэлтэй нүүрний хуулбар 2 хувь
-Паспортын хэмжээтэй зураг нэг хувь.
-Мэдүүлэгт багтсан хүн бүрийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
Санхүүгийн Бичиг Баримтууд /Аялалын зардалаа даах санхүүгийн чадвартайг нотлох баримтууд/
-Таны хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг харуулах банкны хадгаламжийн дэвтэр
-Банкны тодорхойлолт эсвэл хэсэг хугацаанд олгосон цалингийн хуудас
-Кредит картын төлбөрийн хуудас
-Бусад үндсэн хөрөнгө болон орлогын баримтууд
-Хэрэв таны аялалын зардлыг Австрали улсад амьдарч буй найз эсвэл хамаатан садан тань хариуцах бол санхүүжүүлэх тухай мэдэгдэл мөн санхүүжүүлэх чадвартайг харуулах нотолгоо баримт ирүүлнэ.
Ажил болон Сургуулийн Тодорхойлолт
-Хэрэв та ажил эрхэлдэг бол ажил олгогчийн гарын үсэгтэй тодорхойлолт. Үүнд доорх мэдээлэл багтсан байна:
- Таны албан тушаал болон цалин; таны ажил эрхэлсэн нийт хугацаа;
- Чөлөө олгосон зөвшөөрөл;
- Тодорхойлолт гаргасан ажил олгогчтой холбоо барих мэдээлэл;
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
-Хэрэв та ямар нэгэн бизнес эрхэлдэг бол компаний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
-Хэрэв та тэтгэвэрт гарсан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар
-Хэрэв та оюутан бол сургуулийн тодорхойлолт
Бусад бичиг баримтууд
Хэрэв та Австрали улсад амьдарч буй хамаатан садан, найзындаа зочлох бол доорх бичиг баримтыг ирүүлнэ. Үүнд:
- Урилга, урьж буй этгээдийн нэр болон холбоо барих утас
- Урьж буй этгээдийн гадаад паспортын нүүр хуудас болон Австралийн визний хуулбар
18 Нас Хүрээгүй Виз Мэдүүлэгчид
Эцэг/Эх болон үр хүүхдийн хоорондын харьцааг нотлох баримт
- Хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн нэр тус тус бичигдсэн байх
- Эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ
- Хүүхдийн сургуулийн тодорхойлолт /хэрэв ирүүлэх боломжтой бол/
Хүүхэд эцэг/эх эсвэл хууль ёсны асран халамжлагчгүйгээр аялах бол доорх бичиг баримт шаардлагатай. Үүнд:
- Хамт зорчихгүй эцэг эхийн үнэмлэх
- Хамт зорчихгүй эцэг эхийн гарын үсгээр баталгаажсан итгэмжлэл эсвэл Маягт 1229 /http://www.border.gov.au/Forms/Documents/1229.pdf –ыг татаж авна уу/ ирүүлнэ. Мэдэгдэлд/итгэмжлэлд доорх мэдээлэл багтсан байна. Үүнд:
-хүүхдээ аялахад зөвшөөрч буй талаар
-хэр хугацаагаар аялах болон зорчих он сар өдөр
-нэг удаа зорчих эсвэл олон удаа зорчих зөвшөөрөл олгосон тухай
-холбоо барих утас хаяг гэх мэт.
Хэрэв хүүхдийг Австралид зорчих хугацаанд харгалзагч этгээд нь түүний эцэг/эх, хамаатан садан болон хууль ёсны асран халамжлагч биш бол тухайн этгээд Маягт 1257-г бөглөж хүүхдийг Австралид байх хугацаанд асран халамжилна гэдгээ мэдэгдэх ёстой.
Маягт 1257: http://www.border.gov.au/Forms/Documents/1257.pdf