БОГИНО ХУГАЦАА АНГИЛЛЫН ВИЗ БИЗНЕСИЙН ЗОРИЛГООР ЗОРЧИХ
БОГИНО ХУГАЦАА АНГИЛЛЫН ВИЗ БИЗНЕСИЙН ЗОРИЛГООР ЗОРЧИХ
2023.04.08

“БОГИНО ХУГАЦАА” АНГИЛЛЫН ВИЗ
— БИЗНЕСИЙН ЗОРИЛГООР ЗОРЧИХ

 

  Бизнесийн уулзалт хийх, хурал зөвлөгөөнд оролцох, гэрээ хэлэлцээр хийх, зах зээлийн судалгаа хийх, тайлан тавих зэрэг тохиолдолд энэ ангилалд хамаарна. Харин Японы компанид дадлага хийх зорилгоор зорчих бол тус ЭСЯ-ны Консулын албанаас урьдчилан лавлана уу.

 

 

ҮНДСЭН МАТЕРИАЛ

1. Гадаад паспорт
/Хоёроос доошгүй хоосон хуудастай байна./

2. Мэдүүлгийн хуудас
/Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү./

3. Цээж зураг
/4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна./

4. Асуулгын хуудас
/Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү./

 

МЭДҮҮЛЭГЧ БОЛОН КОМПАНИЙ ТУХАЙ БИЧИГ БАРИМТУУД

Зардлыг хэн хариуцахаас шалтгаалан бүрдүүлэх бичиг баримт нь харилцан адилгүй болох тул өөртөө тохирох хэсгийг сонгож харна уу.

 

1.1. Мэдүүлэгчийн харьяалах Монгол талын компани/байгууллага зорчих зардлыг хариуцах

1.1.1. Мэдүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт

1.1.2. Мэдүүлэгчийн ажлын газрын албан томилолтын бичиг /загвар чөлөөтэй/
— Тухайн компани/байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
— Овог нэртөрсөн он сар өдөралбан тушаал, ажилд орсон огнооцалин зэргийг тодорхой тусгасан байна.
— Албан томилолтын бичигт, мэдүүлэгчийн тухай мэдээлэл /овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, гадаад паспортын дугаар/, томилолтын зорилго /бизнесийн уулзалт хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, хурал зөвлөгөөнд оролцох зэрэг/, томилолтын хугацаатомилогдон ажиллах компани/байгууллагын тухай мэдээлэл /нэр, хаяг, утасны дугаар, хариуцсан хүний овог нэр, албан тушаал зэрэг/, мөн томилолтын зардлыг мэдүүлэгчийн харьяалах Монгол талын компани/байгууллага хариуцах тухай тодорхой дурдсан байна.
— Ажлын газрын тодорхойлолт болон албан томилолтын бичгийг хамтатган бичиж болно. /Эндээс татаж авч болно./

1.1.3. Мэдүүлэгчийн ажлын газар /компани/байгууллага/-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/

 

1.1.-д хамрагдсан хүн 1.2.-г алгасан 2.-д шилжинэ үү.

 

1.2. Япон талын уригч компани/байгууллага зорчих зардлыг хариуцах

1.2.1. Мэдүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт

1.2.2. Мэдүүлэгчийн ажлын газрын албан томилолтын бичиг /загвар чөлөөтэй/
— Тухайн компани/байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
 Овог нэртөрсөн он сар өдөралбан тушаалажилд орсон огнооцалин зэргийг тодорхой тусгасан байна.
— Албан томилолтын бичигт, мэдүүлэгчийн тухай мэдээлэл /овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, гадаад паспортын дугаар/, томилолтын зорилго /бизнесийн уулзалт хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, хурал зөвлөгөөнд оролцох зэрэг/, томилолтын хугацаатомилогдон ажиллах компаний тухай мэдээлэл /нэр, хаяг, утасны дугаар, хариуцсан хүний овог нэр, албан тушаал зэрэг/, мөн томилолтын зардлыг Япон талын уригч компани/байгууллага хариуцах тухай тодорхой дурдсан байна.
— Ажлын газрын тодорхойлолт болон албан томилолтын бичгийг хамтатган бичиж болно. /Эндээс загварыг татаж авч болно./

1.2.3. Мэдүүлэгчийн ажлын газар /компани/байгууллага/-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/

1.2.4. Япон талын уригч компани/байгууллагын урилга
— Загвар чөлөөтэй, япон хэл дээр байж болно. /Эндээс загварыг татаж авч болно./
— Зорчих зардал хариуцах тухай тодорхой тусгасан байна.

1.2.5. Япон талын уригч компани/байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /登記簿謄本/ /эх хувь ба хуулбар/
— Уригч тал нь Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани бол зөвхөн “Кайша Шикихоо” /会社四季報/ номын холбогдох хуудсын хуулбар байж болно.
— Уригч тал нь аж ахуйн нэгж бус хувь хүн бол үйл ажиллагааны танилцуулгыг эндээс татаж авч бөглөнө.

2. Бусад материал
Мэдүүлэгч нь шалгаж шийдвэрлэхэд хэрэг болохуйц бусад бичиг баримтыг мэдүүлж болно. Үүнд: компани/байгууллагын татвар төлөлтийн тодорхойлолт, компани/байгууллагын нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт ба хуулга (сүүлийн 3 сараар), ажлын газрын үнэмлэх(эх хувь ба хуулбар), нийгмийн даатгалын дэвтэр (эх хувь ба хуулбар), батлан даалтын бичигурилгааяллын хөтөлбөр гэх мэт.

 

 

Анхаарах зүйлс :


— Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг сайтар нягтлан тооцсоны үндсэн дээр мэдүүлнэ үү.


— Бүрдүүлсэн материалыг буцаахгүй тул бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт авч ирнэ үү.


— Шаардлагатай гэж үзвэл, дээр дурдсанаас бусад бичиг баримтыг гаргуулж болзошгүйг анхаарна уу.

 

–Татгалзсан хариу гарсан тохиолдолд тийз буцаах зардлыг тус ЭСЯ хариуцахгүй тул хариу гарахаас өмнө тийз бичүүлэхгүй байхыг анхаарна уу.