ФРАНЦ УЛСЫН ВИЗ
ФРАНЦ УЛСЫН ВИЗ
2023.04.08

БОГИНО ХУГАЦААНЫ ВИЗ БУЮУ ШЕНГЕНИЙ ВИЗ

– Визний мэдүүлгийг хүлээн авах Элчин сайдын яамд
– Таны зорчих гол орон Франц улс бол УБ дахь Францын ЭСЯ.
– Таны зорчих гол орон доорх улсуудын аль нэг бол УБ дахь ХБНГУ-ын ЭСЯ :
Герман, Австри, Бельги, Финлянд, Грек, Исланд, Итали, Латви, Люксембург, Нидерланд, Португаль, Испани, Швед
– Таны зорчих гол орон БНЧех улс бол УБ дахь БНЧех улсын ЭСЯ-нд тус тус мэдүүлгээ өгнө үү. 
– Дээр дурьдсанаас бусад Шенгений оронд зорчихын тулд Та Бээжин дэх тухайн холбогдох улсын ЭСЯ-дад хандана уу.

Шенгений визний онцлог
– Уг визийг хагас жилд 90 хоногооос хэтрэхгүй хугацаатай, нэг ба олон удаа орох, гарах эрхтэйгээр олгодог.
– Уг визийг ихэвчлэн аялал жуулчлалын болон албан ажлын зорилгоор зорчигчдод олгодог. Ийм төрлийн визтэй хүмүүс Шенгений орнуудад ямар нэгэн цалинтай ажил эрхлэх эрхгүй, очсон хойноо визийг сунгаж болохгүй.
– Ийм визтэй монгол иргэд Герман, Австри, Бельги, Дани, Испани, Эстони, Финлянд, Франц, Грек, Унгар, Исланд, Итали, Латви, Литва, Люксембург, Мальт, Норвеги, Нидерланд, Польш, Португал, Словень, Словак, Швед, Чех, Швейцар зэрэг Шенгений гэрээний гишүүн орнуудад дотоодын хилийн шалгалтгүйгээр зорчих эрхтэй. Харин Их Британи болон Ирланд улсууд нь Шенгений орон биш.

Шенгений виз мэдүүлэх журам
Виз мэдүүлэгч нь доор дурдсан бичиг баримтыг визний мэдүүлэгтээ хавсарган төлөвлөж буй аялал эхлэхээс хангалттай хугацааны өмнө /визний материал шалгах хугацаа-г харна уу/ өөрийн биеэр тус ЭСЯ-ны Визний хэлтэст үйлчилгээний цагийн хуваарийн дагуу ирнэ.

Чанаргүй орчуулсан материал их ирж байгаа тул та бүхэн бичиг баримтны орчуулгын чанарт анхаарахыг сануулж байна.

Доорх шаардлагуудыг хангасан паспорт
– Мэдүүлж буй визний дуусах хугацаанаас хойш 3 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байх,
– дор хаяж чөлөөтэй хуудас 2-той байх
– олгосноос хойш 10 жилээс ихгүй хугацаа өнгөрсөн байх
– Бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж, гарын үсэг зурсан Шенгений визний мэдүүлгийн маягт /виз мэдүүлэгч тус бүр/ 
– Шаардлага хангасан цээж зураг /цайвар дэвсгэртэй, ойрын үед авахуулсан, 3,5 см Х 4,5 см-ийн харьцаатай, эгц урдаас харсан байрлалтай, 2 чих ил гарсан гм. Нүүрний хэмжээ нийт зургийн 70-80%-ийг эзэлсэн байх ёстой/. (зурагт тавигдах шаардлагыг үзэх
– Визний мэдүүлгийн хураамж /төгрөгөөр бэлнээр төлөх ба буцааж олгогдохгүй/
– Аяллын зорилгоос шалтгаалан доор дурдсан материалуудыг мэдүүлэгт нэмж хавсаргана :