ГЭГЭЭН ЖОРЖИЙН ИХ СУРГУУЛЬ
2023.04.08Гэгээн Жоржийн их сургууль
Анх Эрүүл мэндийн бие даасан сургууль болон 1976 онд Гренадагийн арлын улсад байгуулагдаж байсан бөгөөд 1977 оны нэгдүгээр сард үүдээ нээж анхны оюутнуудаа хүлээн авч үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй энэ сургууль өнөөдөр дэлхийн хэмжээний олон улсын шилдэг боловсролын байгууллага болон өргөжсөн ба өнгөрсөн 40 гаруй жилд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц өндөр боловсрол эзэмшсэн эмч нарыг сургаж төгсгөсөөр иржээ. Одоогоор дэлхийн 140 гаруй орны шилдэг багш оюутан нараар багшлах хүчин болон эгнээгээ тэлсэн. Тус сургууль нь оюутанд суурилсан, олон улсын соёлын болон боловсролын цогц нэгдэл бүхий суралцах орчинг бүрдүүлсэн. Энэхүү дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургуульд суралцсанаар хамгийн сүүлийн үеийн технологи бүхий орчинд суралцах ба, оюутанг дэмжих туслах үйлчилгээнд сэтгэл хангалуун байх болно. Тус их сургууль нь дэлхий даяар нийт 20 гаруй мянган төгсөгчтэй бөгөөд үүнд эмч, малын эмч, шинжлэх ухаанчид, нийгмийн эрүүл мэндийн болон бизнесийн мэргэжлийн төгсөгчид амжилттай төгсөн ажиллаж байна.
Мөн эрүүл мэнд, мал эмнэлэгийн анагаах ухааны зэргийг Эрүүл мэндийн сургууль дээр, бие даасан болон хосолсон шинжлэх ухаан, олон нийтийн эрүүл мэнд, шинжлэх ухааны хөтөлбөрөө Эрүүл мэндийн шинжлэх ухаан, мал эмнэлэгийн салбар сургуульд, бакалаврын түвшний хөтөлбөрөө Урлаг ба Шинжлэх ухааны салбар сургуульд тус тус олгодог.
Тус сургуулийн олгож буй бүх хөтөлбөрүүд нь бүх түвшний магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Америк Англи Канад, Австрали Ирланд зэрэг болон дэлхийн ихэнх улсын боловсролын шилдэг байгууллагуудтай хамтран ажилладаг.
Та энэхүү сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.sgu.edu хаягаар авна уу.