ХЭРХЭН ЯАЖ ВИЗ МЭДҮҮЛЭХ ВЭ
2023.04.08ХЭРХЭН ЯАЖ ВИЗ МЭДҮҮЛЭХ ВЭ
2017 оны 3 сарын 10-наас эхлэн Улаанбаатар дахь Их Британийн Нэгдсэн Вант Улсын Визний мэдүүлэг хүлээн авах төв бүх төрлийн визний мэдүүлгийн нэмэлт материалуудыг скадах үйл ажиллагааг нэвтэрүүлээд байна.
Иймээс Визний мэдүүлэг хүлээн авах төврүү очихоосоо өмнө энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Их Британийн Нэгдсэн Вант Улсын Виз болон Цагаачлалын Албаны Монгол дахь Визний Мэдүүлэг Хүлээн авах төв нь иргэншлийн визний хавсралт материалуудыг скандах үйлчилгээг нэвтэрүүллээ. Энэ нь та өмнө нь явуулдаг байсан хавсралт материалуудыг явуулах газарт өөрчлөлт орсон гэсэн үг юм. Иймээс Визний мэдүүлэг хүлээн авах төврүү очихоосоо өмнө энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Дараах алхамуудыг мөрдөн Их Британи улсын виз мэдүүлнэ.
АЛХАМ 1
Монгол улс дахь Их Британийн Виз болон Цагаачлалын Албаны албан ёсны цахим хуудсанд зочилон AccessUK -д дарж визээ мэдүүлнэ үү.
АЛХАМ 2
Мэдүүлгийн явцийг бүрэн дуусгахын тулд та Улаанбаатар хотод байрлах виз мэдүүлэх төвд цаг авч мэдүүлгээ өгнө. .Их Британи улсад мэдүүлж буй бүх виз мэдүүлэгч нар заавал урьдчилан цаг авч визний мэдүүлгээ өгнө. .Цаг аваагүй шууд очсон нөхцөлд үйлчилгээ үзүүлэхгүйг анхаарна уу.
“ Визний мэдүүлэг өгөх цаг авах ” гэсэн цахим хуудаснаас та дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой
Улаанбаатар хот дахь Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвөөр үйлчлүүлэхийн тулд та үйлчилгээний нэмэлт хураамж төлөх шаардлагатай болно. Та тус хураамжийг визний мэдүүлгээ цахим хэлбэрээр бөглөсний дараа Их Британийн Виз болон Хилийн Албаны хуудсаар дамжуулан төлнө.
АЛХАМ 3
Ярилцлаганд орохдоо товлогдсон цагаас 15 минутын өмнө виз мэдүүлгийн төв дээр ирнэ.Мөн ирэхдээ визний мэдүүлгээ өгөхөд тань шаардагдах бичиг баримт , маягтууд болон гадаад пасспортыг авчирна.
Та виз мэдүүлгийн төвд ирээд тасалбар авч таны тасалбарын дугаарыг дуудтал хүлээнэ
Өөрийн мөнгөний баримтаа хадгалж дараа нь бичиг баримтыг эргүүлэн авахад хэрэглэнэ.
Чухал Мэдээлэл : Виз мэдүүлгийн төвд визний мэдүүлгээ өгсний дараа дахин нэмэлт бичиг баримт өгөх боломжгүй. Зөвхөн тухайн үeд өгсөн бичиг баримт дээр тань тулгуурлан шийдвэр гаргана.
АЛХАМ 4
Визний мэдүүлэг хүлээн авах төвд таны хурууны хээ, зургийг \биометрик мэдээлэл\ авах болно..Үүнд хурууны хээ уншигч \бүх 10 хуруу\ мөн дижитал гэрэл зураг багтана.Хурууны хээг бэхээр болон химийн бүтээгдэхүүнээр бус элeктрон уншигчаар авна. Таны хуруу ямар нэг будаг болоогүй, зүсэгдээгүй, шархлаагүй гэх мэт хурууний хээг авахад саад болохооргүй байх ёстой.Түүнчлэн та гэрэл зургаа авахуулахдаа нарны шилгүй, өнгийн шилгүй,ямар нэг шашны болон эрүүл мэндийн шалтгаанаас бусад тохиолдолд толгойгоо боогоогүй байдлаар цээж зураг авахуулна.Таны царай тод харагдахуйц үс тань нүд хооронд ороогүй байдалтай байна. Хэрэв виз мэдүүлэгч биометрик мэдээлэл өгөхгүй бол виз боловсруулах үйл явц хийгдэхгүйг анхаарна уу.
АЛХАМ 5
Та өөрийн бичиг баримтыг Визний мэдүүлэг хүлээн авах төв дээрээс авах хүнийг санал болгох эсвэл шуудангаар хүргэх үйлчилгээг сонгох боломжтой.