Ирланд
Ирланд
2023.04.08

Эх сурвалж: Википедиа

Ирланд (Ирланд хэлÉireангл. Ireland), албан ёсоор Бүгд Найрамдах Ирланд Улс нь баруун хойд Европт орших улс юм. Өнөөгийн Ирланд Улс нь Ирланд арлын зургааны тав хэсгийг эзлэх бөгөөд анх 1921 оны 5 сарын 3-нд хуваагджээ. Хойд талаараа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хэсэг Умард Ирландтай хиллэдэг бөгөөд баруун талд нь Атлантын далай, зүүн талд нь Ирландын тэнгис оршино. Хууль зүйн хувьд Бүгд Найрамдах Ирланд Улс (Ирланд хэлPoblacht na hÉireann) гэдэг нь улсынх нь тодорхойлолт боловч нэр нь Ирланд юм.

20-р зууны эхэн үед Ирланд нь Ирландын Чөлөөт Улсын залгамжлагч орон болсон юм. Баруун Европын хамгийн ядуу орнуудын нэг байсан бөгөөд гадаадад гарах явдал их байжээ. 1950-аад оны сүүлээр протекционист эдийн засаг нь нээгдсэнээр 1973 онд Ирланд нь Европын Нэгдэлд (одоо Европын Холбоо) элссэн байна. 1980-аад оны сүүлчээр эдийн засгийн хямралаас болж эдийн засгийн шинэчлэл хийхэд хүргэжээ. Үр дүнд нь Ирланд нь бусад Европын Холбооны орнуудтай харьцуулбал татвар, зохицуулалтыг ихэд багасгажээ.

Өнөө үед бол Ирландыг эдийн засгийн чөлөөт байдлаар Эдийн засгийн эрх чөлөөний индекс гуравт жагсаасан байна. Энэ либерал хөдөлгөөний үр дүнд Ирланд нь дэлхийн хамгийн хурдацтай өсч буй, хамгийн баян, хөгжилтэй, энх амгалан орнуудын тоонд багтаж байна. Ирландын 1 хүнд оногдох ҮНБ нь тавд, худалдан авах чадварын паритет (PPP)-г тооцвол наймд, Хүний хөгжлийн индекст тавд бичигдэж байна. Мөн амьдралын чанараараа Economist Intelligence Unit-н индекст нэгд, Дэлхийн энх тайвны индекст дөрөвт бичигджээ. Эдгээрээс гадна Ирланд нь боловсролын системулс төрийн чөлөөт байдал, иргэний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөэдийн засгийн эрх чөлөө зэргээрээ ч өндөрт жагсдаг. Сүйрсэн орнуудын индекст доороосоо дөрөвт бичигдсэн нь цөөн тооны “тогтвортой” орнуудад тооцогдож байна. Ирландын хүн амын 10 орчим хувийг цагаач нар эзлэдэг. Хүн ам нь Европт хамгийн хурдацтай өсч буйд тооцогддог бөгөөд жилд 2.5%-р өсч байна.

Ирланд нь Европын холбооЭдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), НҮБ зэрэг байгууллагуудын гишүүн юм. Ирланд нь төвийг сахисан байр суурийнхаа үр дүнд НАТО-гийн гишүүн биш боловч НҮБ-н зохион байгуулсан Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог.

Нийслэл
(их хот)
Дублин
АЛБАН ХЭЛ Ирланд[1], Англи
Ард түмэн
(2006 он)
87% – Ирланд
13% – бусад[2][3]
Олон түмэн Ирландынхан
ТӨР ЗАСАГ Парламентийн бүгд найрамдах засаг
 – Ерөнхийлөгч Майкл Хиггинс
 – Ерөнхий сайд Энда Кенни
УЛСЫН ХУРАЛ 2 танхимт
ирл. “Oireachtas”
(«Өргөө»)
ТУСГААР ТОГТНОСОН НЬ
 – Их Британиас 1922 оны 12 сарын 6
НУТАГ ДЭВСГЭР
 – Бүх талбай 84,421 км2 (120)
 – Гадаргын ус (%) 2.0 %
ХҮН АМ
 – Тооллого (2011) 4,588,252[4] (119)
 – Нягт сийрэг 65.3 хүн/км2
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 – Нийт дүн $181.595 тэрбум[5] (55)
 – Нэг хүнд $39,638[5] (15)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 – Нийт дүн $217.669 тэрбум[5] (42)
 – Нэг хүнд $47,513[5] (14)
ХХИ (2011)
0.908[6] (маш сайн) (7)
МӨНГӨНИЙ НЭГЖ Еврo (€) (EUR)
ЦАГИЙН БҮС ДЕЦ (НЗНЦ+0)
 – Зуны цаг ДЕЗЦ (НЗНЦ+1)
ДОМЭЙН НЭР .ie1
УТАСНЫ ТОМЬЁО +353
1Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ