КАНАДЫН ВИЗНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
КАНАДЫН ВИЗНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
2023.04.08

ВИЗНИЙ МЭДҮҮЛГЭЭ ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ МЭДҮҮЛЭХ

1-Р АЛХАМ:

Канадын Иргэншил, Дүрвэгсэд болон Цагаачлалын Албаны цахим хуудсан дээр тавигдсан визний болон зөвшөөрлийн талаархи шаардлагуудыг уншиж танилцсаны дараа өөрт шаардлагатай мэдүүлгийн маягт болон бүрдүүлэх материалын жагсаалтыг татаж авна уу.

Виз/зөвшөөрлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ‘Таны Визний Талаарх Мэдээлэл’ хэсгээс авна уу.

2013 оны 9 сарын 4-өөс эхлэн та аялалын виз, сургалтын виз эсвэл ажлын виз мэдүүлж байгаа бол биометр өгөх хэрэгтэй (хурууны хээ болон зураг). Үүн дээр дарж биометр өгөх хэрэгтэй эсэхээ мэдэх

2-Р АЛХАМ:

Анкет бөглөх болон бусад холбогдох бичиг баримтыг цахим хэлбэрээр бөглөн хэвлэж гаргана. Маягтуудыг (баркодтой хуудаснууд) лазер принтер ашиглан сайн чанарын, гялалздаггүй цаасан дээр хэвлэж гаргана.

Хэрэв та бүрдүүлэх материлын жагсаалтанд байгаа бичиг баримтуудын заримыг нь хавсаргаж чадахгүй байгаа бол энд байгаа Мэдэгдэлхуудсыг бөглөн хавсаргаж явуулна уу.

Мэдэгдэл хуудсыг бөглөн явуулаагүй тохиолдолд таны визний шийдвэрийг боловсруулах хугацаа саатах, виз татглзах зэрэг эрсдэл үүснэ.

3-Р АЛХАМ:

Та Канадын Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төв (КВМХАТ) дээр визний өргөдлөө авчирч өгөхөөс өмнө нууцлалын журамтай сайтар танилцаж мөн VFS-ийн Зөвшөөрлийн маягтыг (PDF формат)бөглөж гарын үсгээ зурсан байх ёстойг анхаарна уу.

ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ: Хэрвээ та бүрэн бөглөсөн, гарын үсэгтэй VFS-ийн Зөвшөөрлийн маягтыг визний өргөдлийн маягтандаа хавсаргаагүй тохиолдолд бид таны өргөдлийн маягтыг буцаана гэдгийг анхаарна уу.

4-Р АЛХАМ:

Визний хураамж болон биометр мэдээлэл өгөх шаардлагатай үед төлөх хураамжийн талаарх мэдээллийг Канадын Визний Хэлтсийн Цахим хуудаснаас авна уу.

2014 оны 9 дүгээр сар 15-аас эхлэн Улаанбаатар хот дахь Канадын Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвд виз мэдүүлэгчид визний хураамжийг БЭЛНЭЭР Монгол төгрөгөөр төлнө. Виз мэдүүлэгчид визний хураамжийг ам.доллараар Хаан Банканд тушаах шаардлагагүй болно.

5-Р АЛХАМ:

Та Канадын Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төв (КВМХАТ) дээр ирэхдээ өөрийн пасспорт, зураг, бүрэн бөглөсөн өргөдлийн маягт болон бусад холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бүрдүүлж ирсэн эсэхээ сайтар шалгах хэрэгтэй бөгөөд Канадын Иргэншил болон Цагаачлалын Албанаас тогтоосон визний хураамжийн баримтыг хавсаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу. Шаардлагатай тохиолдолд үйлчилгээний хураамж төлөгдөнө.

Чухал Мэдээлэл : Хэрэв та биометр өгөх шаардлагатай бол Канадын Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төв (КВМХАТ) дээр анкет өгөхдөө зэрэг өгнө. Канадын Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төв (КВМХАТ) рүү анкет шуудангаар явуулахгүй болохыг анхаарна уу.

6-Р АЛХАМ:

Канадын Визний Мэдүүлэг хүлээн авах Төв (КВМХАТ) дээр та өргөдлийн маягтаа авчирч өгөхдөө үйлчилгээний хураамж төлөх бөгөөд бүрэн бөглөсөн визний мэдүүлгээ өгсний дараа танд баримт өгөх юм.. Тухайн баримтан дээр байгаа танд өгөгдсөн хувийн дугаараа ашиглан мэдүүлгийн ерөнхий үйл явцаа манай цахим хуудсаар дамжуулан шалгах боломжтой.

Чухал мэдээлэл: Хэрэв та биометр өгөх бол 123,006 MNT төлөх ба энэ нь Канадын Визний Мэдүүлэг хүлээн авах Төв (КВМХАТ)-өөр үйлчлүүлэх төлбөрийг багтаасан үнэ юм.