ШИНЭ ЗЕЛАНД
ШИНЭ ЗЕЛАНД
2023.04.08

ШИНЭ ЗЕЛАНД

Шинэ Зеланд баруун өмнөд Номхон Далайд орших хоёр том арал (Хойд АралӨмнөд Арал) болон олон тооны жижиг арлаас (томоохноос нь дурдвал Стюарт арал/РакиураЧетхэм арлууд) бүрдэнэ. Уугуул иргэд болох маори үндэстэн Шинэ Зеландыг Aotearoa буюу орчуулбал Урт цагаан үүлний орон гэдэг байжээ. Өөрийн засаг захиргаатай боловч чөлөөт холбооны бүрэлдхүүнд ордог Күүкийн арлууд болон НиуэТокелауРосс хараат нутаг дэвсгэр (Шинэ Зеландын Антарктид дахь нутаг дэвсгэр) мөн Шинэ Зеландын хүрээлэлд багтдаг.

Шинэ Зеланд газарзүйн хувьд Австралиас Тасман тэнгисээр 2000 орчим километр зайтай тусгаарлагдаж оршдог. Түүний хамгийн ойрын хөршүүд гэвэл хойд зүгт нь орших Шинэ КаледониФижиТонга юм. Урт удаан хугацаанд тусгаарлагдмал байсан учраас Шинэ Зеланд нь шувууд зонхилсон өвөрмөц амьтны аймагтай болжээ. Эдгээр шувууны олонхи зүйл нь хүмүүс болон тэдний авчирсан хөхтөн амьтдын улмаас устаж үгүй болжээ.

Хүн ам нь голдуу Европ гаралтай бөгөөд уугуул Маори үндэстэн нь хамгийн том үндэсний цөөнх юм. Азичууд болон Маори бус полинезчууд ялангуяа хотуудад олноороо оршин суудаг. Хатан хаан II Элизабет Шинэ Зеландын хатан хааны хувьд Төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг бөгөөд түүний эзгүйд намын гишүүн бус Амбан захирагч Хатан хааныг төлөөлдөг. Хатан хаан ‘хаанчилдаг боловч төрийн эрх барьдаггүй.’ Хатан хаан улс төрийн бодит нөлөөгүй бөгөөд үндсэндээ бэлэг тэмдгийн шинжтэй. Улс төрийн эрх мэдлийг ардчилсан замаар сонгогдсон Шинэ Зеландын Парламент Засгийн газрын тэргүүн болох Ерөнхий сайдын удирдлага дор барьдаг. Шинэ Зеландын нээлттэй эдийн засаг дэлхийн хамгийн чөлөөт зах зээлийн капиталист эдийн засгийн нэг гэдгээрээ нэртэй юм.

 

ТҮҮХ

Шинэ Зеланд нь хүн төрөлхтөн хамгийн сүүлд суурьшсан хуурай газруудын нэг юм. Шинэ Зеландын анхны оршин суугчид нь МЭ 800-1300 оны үед цувран ирцгээсэн байж болох зүүн полинезчууд юм. Дараачийн хэдэн зуун жилийн турш эдгээр нүүдэллэн ирэгчид Маоригийн өвөрмөц соёлыг үүсгэжээ. Хүн ам нь хоорондоо хамтран ажиллаж, өрсөлдөж, заримдаа тулалддаг Иви (омгууд) болон хапуд (дэд омог) хуваагддаг. Нэг хэсэг Маоричууд Чэтхем арлууд руу явж, өөрийн өвөрмөц Мориори соёлыг үүсгэжээ[9][10].

Шинэ Зеландад анх очсон Европчууд бол 1642 онд энд ирсэн Голландын далайчин Абел Тасман ба түүний багийн гишүүд юм[11]. Багийн гишүүдийн нэлээн хэд нь Маоричуудад алагдсан бөгөөд 1768 онд Британийн далайчин Жэймс Күүкийг ирэх хүртэл Европчууд энд дахин хөл тавиагүй ажээ[11]. Күүк 1769 онд Шинэ Зеландад хүрч, бараг бүх эргийн шугамынх нь зураглалыг хийжээ. Күүкийг ирснээс хойш Шинэ Зеландад Европын болон Хойд Америкийн халимдалайн хав агнуурын болон худалдааны олон хөлөг онгоц ирэх болсон. Тэд Европын хүнсний бүтээгдхүүн болон бараа таваар, ялангуяа метал багаж, зэвсэг авчирч Маоричуудын мод, хүнсний бүтээгдхүүн, урлагийн зүйлс, усаар арилжаалж байлаа. Зарим үед Европчууд бараа таваараа бэлгийн харьцаагаар арилжаж байлаа[12]. Маоричуудын хөдөө аж ахуй ба цэрэг дайны тактикийг төмс ба мушкет буу өөрчилсөн. Гэхдээ омог хоорондын зэвсгийн тэнцвэргүй байдал арилангуут Мушкет бууны дайн намжсан юм. XIX зууны эхнээс Христ шашны миссионерүүд Шинэ Зеландад суурьшиж эхэлсэн нь аажмаар Өрнөдийн соёл нэвтрэхийн хэрээр өөрсдийн уламжлалт шүтлэгтээ итгэхээ больж эхэлсэн Маори хүн амын ихэнхийг Христ шашинд оруулсан байна.
Европоос нүүн суурьшигчид хууль дүрэмгүй байсан бөгөөд Францчууд энэ нутаг дэвсгэрт улам бүр сонирхож эхэлсэн тул Британийн засгийн газар Виллиам ХобсоныгШинэ Зеланд дахь Британийн бүрэн эрхэт байдлыг бататгаж, Маоричуудтай гэрээ байгуулуулахаар Шинэ Зеланд руу илгээжээ. Вайтангийн гэрээнд анх 1840 оны хоёрдугаар сарын 6-нд Арлуудын буланд гарын үсэг зурсан. Гэрээний төслийг яаруу сандруу бэлтгэсэн бөгөөд орчуулгатай нь холбоотой будилах, санал зөрөлдөх явдал гарсаар байна. Энэ Гэрээг Шинэ Зеландын үндэстэн-улсын үндэс суурийг тавьсан явдал гэж үздэг ба Маоричууд өөрсдийн эрхийн баталгаа гэж хүндэтгэн биширдэг. Хобсон эхэндээ 1840 онд Окиатог нийслэлээр сонгосон ба 1841 онд засгийн газрын байрыг Окленд руу нүүлгэжээ.

Британийн удирдлага дор Шинэ Зеландын арлууд Шинэ Өмнөд Вэльсийн колонийн нэг хэсэг байлаа. 1840 онд Шинэ Зеланд өөрөө доминион болсноор Европоос, ялангуяа Британийн арлуудаас ирэх цагаачдын тоог нэмэгдэхэд хүргэсэн. Эхэн үедээ Маоричууд өөрсдийнхөө дууддагаар ‘Pakeha’-нуудтай худалдаа хийх хүсэлтэй байсан бөгөөд олон ч иви баяжжээ. Нүүдэллэн ирэгчдийн тоо өсөх тусам газрын зөрчил маргаан ихэсч улмаар 1860-1870-аад онд Шинэ Зеландын Газрын дайн гарахад хүргэж, уг дайнаар Маоригийн ихээхэн нутаг алдагджээ. Европчууд хэрхэн нүүн суурьшсан болон Маоричуудаас газар нутгийг нь хэрхэн авсан нь одоо болтол маргаантай байдаг.

Густавус фон Темпски Шинэ Зеландын Газрын дайны үеэр буудуулжээ

1852 онд Нэгдсэн Вант Улс Шинэ Зеландын Үндсэн хуулийн акт баталснаар тус колонид төлөөлөн удирдах засгийн газар байгуулагджээ. Шинэ Зеландын анхны парламент 1854 онд анхныхаа чуулганыг хийсэн. 1856 онд тус колонийн засгийн газар уугуул иргэдтэй харьцах бодлогоос бусад дотоодын бүх асуудлыг өөрсдөө хариуцах болсноор өөрөө өөрийгөө захирдаг улс болсон. Энэхүү эрх мэдэл нь 1860-аад онд колонийн засаг захиргаанд шилжжээ. 1863 онд Ерөнхий сайд Алфред Дометт Өмнөд Аралыг тусгай колони байгуулахвий гэж санаа нь зовсны учир нийслэлээ Күүкийн хоолойн хавьд шилжүүлэх тогтоол гаргажээ. Австралиас ирсэн комиссын гишүүд (дундыг сахисан тул сонгогдсон) Веллингтоныг усан онгоцны буудал, төв байрлалтай тул нийслэл байгуулахад тохиромжтой гэж зөвлөсөн бөгөөд 1865 онд парламент энд албан ёсоор байрлах болжээ. 1893 онд тус улс эмэгтэйчүүдэд сонгох эрх олгосон дэлхийн анхны улс болсон. 1907 онд Шинэ Зеланд тусгаар тогтносон доминион, 1947 онд Вестминстерийн хуулийг соёрхон батлахад бүрэн тусгаар тогтножээ. Гэсэн хэдий ч Британи үүнээс хавьгүй эрт Шинэ Зеландын төр засгийн хэрэгт ямар ч үүрэг гүйцэтгэхгүй болсон байлаа. Шинэ Зеланд улс төрийн хувьд улам бүр тусгаар тогтнохын хэрээр эдийн засгийн хувьд хараат болж байлаа. 1890-ээд онд хөргүүртэй усан онгоц гарч ирснээр Шинэ Зеландын эдийн засаг бүхэлдээ Британи руу гаргах мах, сүүн бүтээгдхүүний экспорт дээр суурилах болсон.

Шинэ Зеланд Британийн Эзэнт гүрний урам зоригтой гишүүн байсан нь Бурын дайнДэлхийн нэгдүгээр дайнДэлхийн хоёрдугаар дайнд оролцож, Суэцийн хямралын үеэр Британийг дэмжиж байснаар илэрдэг. Тус улс дэлхийн эдийн засгийн нэгэн хэсэг болсон байсан тул 1930-аад оны үед Их уналтын жилүүдэд бусад улсын нэгэн адил хямралд автсан юм. Эдийн засгийн энэхүү уналтын улмаас Шинэ Зеландад Лэйбор нам нь анх удаа ялж, засгийн газраа байгуулснаар бүрэн хангамжийн улспротекционист эдийн засгийг бий болгосон юм.