ВИЗ МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
2023.04.08ВИЗ МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
(1-Р ШАТ) : ВИЗНИЙ АНКЕТЫГ БӨГЛӨХ
Анкетын загвар нь Элчин сайдын яамны цахим хуудаснаас мөн төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авч ашиглах
– Элчин сайдын яамны цахим хуудас ( http://mng.mofa.go.kr/worldlanguage/asia/mng/main/index.jsp ) –аас татаж авах боломжтой. (2015 оны 6-р сарын 18-ны өдрөөс шинэчлэгдсэн анкетын загварыг ашиглана.)
– Анкетыг заавал солонгос эсвэл англи хэлээр бөглөх (Овог нэрийг заавал англиар бичнэ).
※ Виз олгох зөвшөөрлийн дугаар буюу визний зөвшөөрлийн код
– Хүлээн авах байгууллага : Төлөөлөн гүйцэтгэх байгууллага
– Бүрдүүлэх бичиг баримт : БНСУ-ын цагаачлалын албанаас виз олгохыг зөвшөөрсөн дугаар авсан тохиолдолд анкет, хураамж мөн гадаад паспорт (хуулбар)-ыг бэлдсэн байх ба анкетны дээд хэсэгт зөвшөөрлийн дугаарыг тэмдэглэн өгөх
(2-Р ШАТ) : ВИЗ МЭДҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ
Виз мэдүүлэхэд шаардлагатай материал
※ Монгол хэл дээрх материалыг заавал солонгос хэл дээр орчуулах
※ Нийгмийн даатгалын дэвтэр болон хадгаламжийн дэвтрийн хуулбарыг орчуулах шаардлагагүй.
(3-Р ШАТ) : БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ
Интернэтээр шилжүүлэг хийх боломжгүй ба төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлнө.
※ Виз шалгах хураамж
- – Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн нэг удаагийн виз : Хураамжгүй
- – Оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз : 60USD
- – Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн хоёр удаагийн виз : Хураамжгүй
- – Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн олон удаагийн виз : Хураамжгүй
(2012 оны Монгол – Солонгосын визний нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээрийн дагуу 2012 оны 10-р сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол иргэдийн 90 хүртэлх хоногоор зорчих визний хураамжаас чөлөөлсөн.)
Хураамж нь виз олгох хураамж биш визний материалыг шалгах хураамж учраас виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу.
(4-Р ШАТ) : ВИЗ МЭДҮҮЛЭХ (ТӨЛӨӨЛӨН ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА)
(5-Р ШАТ) : ЯРИЛЦЛАГА
- · Гэрлэлт (F-6)–ийн виз мэдүүлэгч болон ярилцлаганд орох шаардлагатай гэж үзсэн виз мэдүүлэгч ярилцлаганд орно
- · Ярилцлагын цагийг виз мэдүүлэгчид утсаар мэдэгдэнэ
- · Ярилцлагын үед бүртгэлийн дугаар болон биеийн байцаалтыг авчирна
(6-Р ШАТ) : ГАДААД ПАСПОРТЫГ БУЦААН ОЛГОХ
- · Виз олгох хугацаа нь энгийн визний хувьд ажлын 7 өдөр, гэрлэлтийн виз нь 2 сар шаардагдана
- · Визний материалыг шалгасны дараа гадаад паспортан дээр визийг даран виз мэдүүлэгчид олгоно
- · Виз олгохоос татгалзсан тохиолдолд БНСУ-ын хууль тогтоомжийн дагуу гадаад паспортыг буцаан олгохдоо виз татгалзсан тайлбарыг бичгээр мэдэгдэнэ
- – Виз олгохоос татгалзсан дэлгэрэнгүй тайлбарыг утсаар өгөх боломжгүй.
- – Виз олгохоос татгалзсан тохиолдолд, онцгой тохиолдлоос бусад үед виз мэдүүлэх хугацаа нь дараах байдлаар хязгаарлагдах ба хэрэв үүнийг зөрчиж виз мэдүүлсэн тохиолдолд шууд виз олгохоос татгалзана.
- – Анх удаа виз татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш 3 сарын дотор виз мэдүүлэх боломжгүй.
- – Сүүлийн 3 жилийн дотор дараалан 2 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 6 сарын дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.
- – Сүүлийн 3 жилийн дотор дараалан 3 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 1 жилийн дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.
☞ БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны виз олголт нь консул тухайн виз мэдүүлэгчийг БНСУ-д зорчихийг санал болгож буй бөгөөд БНСУ-ын хилээр нэвтрэх үед дахин шалгадаг болохыг анхаарна уу.
3. ВИЗНИЙ МАТЕРИАЛ МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ
- – БНСУ-д зорчихыг хүссэн монголчуудын виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх үүднээс шинэчлэгдсэн журам 2016 оны 4-р сарын 4-ны өдрөөс эхлэн мөрдөгдсөн.
- – Үүний дагуу шинэ визний журмын Visa Finder-т өөрчлөлт орсон болно.
- – http://mng.mofa.go.kr/korean/as/mng/consul/visa/index.jsp энэ холбоосоор орж 63 дугаар мэдээллийг үзнэ үү.
Хоёр талт харилцаа —> Мэдээ, мэдээлэл хэсгийн 31-рт байгаа ‘виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх’ гэсэн нэртэй docx fiie -ыг үзнэ үү.
Хоёр талт харилцаа —> Мэдээ, мэдээлэл хэсгийн 32-рт байгаа ‘Visa Finder mongolian version’ гэсэн нэртэй docx fiie -ыг үзнэ үү.
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авна уу.
※ БНСУ-ын ЭСЯ-ны визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж
- 1> Хадгаламжийн нэр : БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж
- 2> Хадгаламжийн хэмжээ : 5 сая
- 3> БНСУ-ын ЭСЯ-ны тогтоосон харилцах банк : Хаан Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт Банк, Хас Банк, Төрийн Банк, Улаанбаатар Хотын Банкнуудын зарим салбар
- 4> Хадгаламж эзэмшигчийг баталгаажуулах тухай :
Виз мэдүүлэгч нь өөрийн нэр дээрх БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж нээлгэсэн гэрээ болон банкны дэвтрийн хуулбарыг визний анкет болон холбогдох материалын хамт өгнө. - 5> Хадгаламжийн дансаа хаах тухай : Тухайн иргэн заавал өөрийн биеэр очих ёстой.
- 1) Эх орондоо ирсний дараа БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаны хилээр орж гарсан дардас бүхий паспорт болон хадгаламжийн дэвтрийн хамт өөрийн биеэр авч очно.
- 2) Хил дээрээс буцсан тохиолдолд, буцсан огнооны дардас бүхий паспорт болон хадгаламжийн дэвтрийн хамт өөрийн биеэр авч очно.
- 3) Виз мэдүүлэгч өөрийн хүсэлтээр виз авахаас татгалзах тохиолдолд паспорт, хадгаламжийн дэвтэр болон виз татгалзсан шалтгааны талаарх тайлбарын хамт өөрийн биеэр авч очно.